LIVE: Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын багц хуулинд тэтгэврийг өвлүүлэх тухай тусгасан

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ. Намрын чуулган нэгдүгээр сарын сүүлээр завсарлана. Завсарлахаас нь өмнө хэлэлцэх хэд хэдэн чухал хууль бий.

Засгийн газраас Нийгмийн даатгалын 5 хуулийг өргөн барьсан байдаг. Тиймээс өнөөдөр бүлэг хуралдаж, .

Засгийн газраас Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийхээр болж байгаа. Тиймээс хэд хэдэн том шинэчлэлийн асуудлыг өргөн барьсан байна.

  • Нэгдүгээрт, Тэтгэврийг өвлүүлэх асуудлыг ярьж байна.
  • Хоёрдугаарт, Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал.
  • Гуравдугаарт, Олон төрөлт нийгмийн даатгалын асуудал гэх мэт олон асуудлыг тусгасан. Шинэчлэлийн том асуудал учир нухацтай хандах шаардлагатай байна гэж бүлэг үзсэн" гэлээ.

МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлч нарын асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулт өглөө. 

 

-Цар тахалтай холбоотойгоор тэтгэвэрт гарах насыг хойшлуулж байсан. Одоо энэ асуудал яаж явж байгаа вэ?

-2017 онд гарсан хуулиар 60, 65 насандаа тэтгэвэрт гарна. Наана нь бид нар дахиж хууль гарган 55, 50 хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно. Ихэнх тохиолдолд 55, 60 насандаа тэтгэвэрт гарч байна.

-Тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах вэ?

-. Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа. 2022 оны төсөв батлахдаа нийт 2.8 их төгрөгөөр нийгмийн даатгалыг баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч байгаа татаас байгаа. Үндсэндээ 2 орчим их наяд төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, 1.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт өгч, үлдсэнийг тэтгэмжид өгнө. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.