Өмнөд Африкийн Парламентын ордонд гал тавьсан эрийг баривчилжээ

Өмнөд Африкийн Кейптаун хотноо байрлах Парламентын ордонд өнгөрөгч ням гарагт гал гарч, их хэмжээний хохирол учирсан билээ. Тэгвэл албаныхан уг галыг тавьсан эрэгтэйг баривчилсан гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн түүнийг стратегийн ач холбогдол бүхий газруудыг хамгаалдаг Үндэсний гол цэгүүдийн тухай хуулийн дагуу яллах төлөвтэй байгаа юм.

Хэргийг тодруулбал, гал барилгын гуравдугаар давхрын оффисоос эхэлсэн ба хурдан хугацаанд Үндэсний ассамблейн танхим руу тархсан байна. Үүний улмаас Шинэ ассамблейн жигүүрт их хэмжээний хохирол учирч, зарим оффис тэр чигээрээ сүйджээ.

Мөн барилгын гал унтраах систем ажиллаагүй учир гал сөнөөгчид галыг бүрэн унтраахын тулд олон цагийн турш ажиллажээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.