138 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 138 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгдсэн бол 11 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогийн байдлаар нийт 2049 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-707
Хүндэвтэр-1157
Хүнд-161
Нэн хүнд-24 хүн байна.

271136308 260512576171623 7197657892913327309 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.