15 давхраас унах гэж байсан хүнийг эсэн мэнд буулгажээ
Орон сууцны 15 давхраас үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийн алба хаагчид аварч, эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 15 давхар орон сууцны барилгын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.