Халдварын 226 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 226 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 163 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт бүртгэгдсэн бол долоон тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 насны нэг иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,987 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 1,968 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 641
Хүндэвтэр - 1,117
Хүнд - 185
Нэн хүнд - 25 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.