Э.Энхбат агсныг эцсийн замд нь үдлээ

Монгол улсын начин Э.Энхбатыг өнөөдөр Спортын төв ордноос сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр  энэ сарын 25-ны өдөр цаг бусаар хорвоогоос хальсанд монгол түмэн эмгэнэн гашуудсаар байна.   

Монгол Улсын начин Э.Энхбат төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин байв.

Булган аймгийн Могод сумын харьяат тэрбээр 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч, “Улсын начин” цол хүртсэнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадамд дахин гурван удаа, төрийн наадамд нийт дөрвөнтөө шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа.

Түүний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хайртай гэр бүл, нутаг усандаа эргэн төрөх болтугай. Ум мани бадми хум. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.