ЭМЯ: 272 тохиолдол бүртгэгдсэнээс 8 нь зөөвөрлөгджээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн хоногт бүртгэгдсэн тохиолдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 272 тохиолдол илэрсний 8 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. 209 тохиолдол нь нийслэл Улаанбаатарт, 55 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Нэг хүн Covid-19-ийн шалтгаант хүндрэлээр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1825 хүн эмчлүүлж байгаагаас 184 нь хүнд, 27 нь нэн хүнд  байна. Мөн жирэмсэн 109 эмэгтэй, 228 хүүхэд эмчлүүлж байна.

90550 411x308

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.