Э.Энхбат агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ
Улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат энэ сарын 25-ны өдөр таалал төгсөж, Монголын ард түмэн эмгэнэл, харуусал илэрхийлсээр байна. Талийгаачийг энэ сарын 31-ний өглөө 05:40 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд нь үдэхээр болжээ.
Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбат төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин байв.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.