УИХ Нийтийн сонсголын тухай хууль зөрчиж байгаа асуудлаар Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Амартүвшин тэргүүтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Иргэн Э.Одбаяр:
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн 20 орчим иргэдийн хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагын нэгдсэн "Нөү Дабл Стандарт" иргэдийн хөдөлгөөнөөс санаачлан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлт уриалга гаргасан.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүн дэмжиж гарын зурж Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлож, ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар баталсан. Харамсалтай нь, нийтийн сонсголын товыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлож, ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар баталсан нь иргэдийн оролцоог илтэд үл хүндэтгэсэн, сонсголд ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна.
Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоогүй, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагаа зэргийг нийтийн баяр ёслолын цаг үе уур амьсгал давамгайлсан үеэр давхцуулсан нь сонсголын үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Нийтийн сонсголын товыг хойшлуулж, 2022 оны 01 дүгээр сарын 3-4-ны хооронд эсвэл түүнээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сард багтаан товлож Сонсголын үр нөлөөтэй байх зарчмыг хангах шаардлагатай. Бодит нөхцөл байдлыг авч үзвэл Монгол улсын Эрх чөлөө, Тусгаар тогтнолын өдөр болох 12 дугаар сарын 29-ний өдөр ч шинэ жилийн баярын уур амьсгалд дарагдан ач холбогдол сул өнгөрч байхад 12 дугаар сарын 30-ны өдөр иргэд, олон нийт сонсголын үйл ажиллагааг хүртээмжтэй хүлээн авах нь эргэлзээтэй, үр нөлөөгүй байх бодит эрсдэлтэй гэж үзэж байна. Сонсголд бүртгүүлсэн болон урилгаар оролцогч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийн тооны доод хязгаарыг дараах байдлаар тогтоож иргэдийг оролцох боломжоор бүрэн хангах шаардлагыг тавьсан.
⁃ Бүртгэлээр 30-аас доошгүй
⁃ Урилгаар 20-иос доошгүй
⁃ Ажиглагч 50-аас дээш /Цахим/
⁃ Ажиглагч 20-иос дээш
⁃ Хэвлэл мэдээлэл 20-иос дээш
⁃ Мэргэжлийн холбоо, Төрийн бус байгууллага 20-иос дээш
⁃ Сонсголд заавал оролцож, тодорхой асуудлаар тайлбар, мэдээлэл хийх иргэн 15-аас доошгүй байхаар тус тус батлахыг шаардав.
Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журмын хүрээнд тус Сонсголыг одоо төлөвлөж байгаагаас илүү нээлттэй, иргэдийн оролцоог бүрэн дүүрэн хангахуйц, шинэлэг, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд эдгээр үйл ажиллагаанд иргэдийн хөдөлгөөний нэгдэл #NoDoubleStandard хөдөлгөөний зүгээс сайн дураар оролцох боломжтой.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсад иргэдийн оролцоотой хамгийн өргөн хүрээтэй органик жагсаал цуглаан, хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн 20 орчим иргэдийн хөдөлгөөн, иргэний нийгмийн төлөөллүүдийн нэгдэл #NoDoubleStandard хөдөлгөөний хувьд 2021 оны 12 дугаар сарын 30-нд товлосон Нийтийн сонсгол нь дээр дурдсан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тул оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Иргэдийн оролцоог хангаагүйгээс үүдэн бий болох үр дагавар нь цаашид УИХ-д хариуцлага тооцох чиглэлд хуульт ёсыг шаардсан олон нийтийг хамарсан хөдөлгөөн болж өрнөхийг үүгээр мэдэгдье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгол санаачлагчид нь ирээгүй. тэгээд л мэдэгдэл хийгээд тойроод явах ямар учиртай юм? тэр танхимд хэлж ярьж болно доо. арай л алчихгүй байх.
Худлаа сдакууд худлаа шаагаал явах юм
Улс орны хөгжилд хувь нэмэр оруулж гараа хөдөлгөхгүй байж нэг их хүний ярих ярьсан хүмүүс больмоор юм.