Гадаадаас ирж буй иргэний шинжилгээ "Эерэг" гарсан тохиолдолд ХӨСҮТ-д эмчилнэ

Дэлхий нийтэд тархаад байгаа “Омикрон” хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-оос дараах зөвлөмжийг өгч байна. 

  • Нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн болон бх-ПГУ шинжилгээнд хамрагдана.
  1. .
  2. Шинжилгээний хариу “Сөрөг” тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байр руу автобус, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэгдэн 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлагдана.
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнийг 48 цагаас хойших хугацаанд давтан бх-ПГУ шинжилгээ авч, хариу нь “Сөрөг” тохиолдолд 72 цагийн дотор гэрийн ажиглалтад 7 хоног шилжинэ.
  • .
  •  “Эерэг” гарсан иргэний ойрын хавьтал болсон бол энэ тухай Танд ХӨСҮТ-өөс утсаар мэдэгдэнэ.
  • Иргэн танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн байранд ажиллаж буй резидент эмч үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт шилжүүлж болно.
  • Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд мансууруулах болон согтууруулах ундааны зүйл, тамхи, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад зүйлээр эргэлт авч болно.
  • Асран халамжлах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, асаргаа шаардлагатай хүмүүст ар гэрээс нь асран халамжлах хүнийг тусгаарлан ажиглах байранд хамт тусгаарлана.
  • Тусгаарлан ажиглах байранд орох хүн 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50.000 (тавин мянга) төгрөг, 13–аас дээш насны хүн 100.000 (нэг зуун мянган) төгрөг, унааны төлбөр нэг хүний 20.000 (хорин мянган) төгрөгийг буусан тусгаарлан ажиглах байранд төлнө.
  • Нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдахыг хүсвэл урьдчилан тухайн тусгаарлан ажиглах байр /КЕМПИНСКИ-94000198; ТУУШИН-95096012; ИБИС-99171559; НОВОТЕЛ-99009098; РАМАДА-99114060; КОРПОРЭЙТ КОНВЕНШН-99111355; ХОЛЕДЭЙ ИНН-80002249/-д захиалга өгнө.
  • Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг “Мэдээллийн нэгдсэн лавлах 119” дугаарын утсанд авна.

269965277 369593364972985 2981777226647940997 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.