Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс 21.5 сая төгрөгийн хандив өргөжээ
Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АСРАЛЫН АЯН 3 хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгууллаа.
Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуваргууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна.
- АСРАЛЫН АЯН 1 аяны хүрээнд Коронавирус 2019 онд Монголд тархаж эхлэх үед лам нарын чуулган группээс түүчээлж 20'000'000 төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан бээлий маск гэх мэтийг УОК-т хандивлаж байв.
- АСРАЛЫН АЯН 2 аяны хүрээнд өнгөрсөн жил буюу 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд байж хоол хүнсний дутагдалд орсон 300 гаад айл өрхүүдээр хүнсний зүйлс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандивлав.
Энэ удаагийн АСРАЛЫН АЯН 3 аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн чухал яаралтай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу ЭХЭМҮТ, БГД-ийн Хүүхдийн эмнэлэг, СХД-ийн Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3-р төв эмнэлэг, Улсын 1-р төв эмнэлэг, ЧД-ийн эмнэлэг, Өргөө амаржих, Амгалан амаржих, Хүрээ амаржих, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд хандивлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.