СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, “Алтан гэрэгэ”-ийг гардуулав.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:

  • Элчин сайд асан Равдангийн Болд,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр,
  • “Монголын Элчин сайд нарын клуб”-ийн ерөнхийлөгч Доржпаламын Гэрэл,
  • Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх Жанчивдоржийн Ломбо,
  • Ахмад дипломатч Готовдоржийн Луузан нарт тус тус хүртээлээ.

Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.