У.Хүрэлсүх: Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно

Өнөөдөр 12:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх индэр дээрээс хөгжлийн 10 зорилт тодорхойлж байгаагаа зарласан юм.

Үүнд:

  • Эрчим хүч экспортлогч орон болох
  • Нефть олборлодог, шатахууны хэрэгцээгээ дотоодоос хангадаг орон болох
  • Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох
  • Алт, зэс, төмөр, зэс зэрэг уул уурхайн болон малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг орон болох
  • Бүх төрлийн замууд, байгалийн хийн хоолой зэрэг сүлжээг бий болгож, олон улсын болон бүс нутагт холбож, транзит Монгол Улс болох
  • Хиймэл оюун ухаан, блокчейн зэргийг хөгжүүлсэн цахим үндэстэн болох
  • Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёлд суурилсан аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх
  • Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, бүс нутгийн санхүү хөрөнгө оруулалтын шинэ төв болох
  • Метрополитан хотуудыг хөгжүүлж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх
  • Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, ногоон Монгол болох зэргийг нэрлэлээ.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үг хэлсний дараа УИХ-ын хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.