СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хью Жекман коронавирус тусжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Холливудын жүжигчин Хью Жекман коронавирусийн халдвар авсан болохоо өнөөдөр мэдэгджээ.

Өөрийн "Твиттер" хуудаснаа байршуулсан бичлэгтээ тэрээр "Би та бүхэнд өөрөө эхлээд хэлэхийг хүссэн юм. Миний коронавирусийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан. Надад хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эргээд тайзан дээр гарах мөчөө тэсэн ядан хүлээж байна!" хэмээсэн юм.

Үүнээс өмнө, тус мюзиклийн эмэгтэй гол дүрийн жүжигчин Саттон Фостер мөн цар тахлаар өвчилсөн бөгөөд түүний оронд орлон тоглогч үзүүлбэр үзүүлж байсан аж.

Түүнчлэн "Араатны хаан арслан", "Аладдин", "Хэмилтон", "Харри Поттер" зэрэг томоохон мюзикл үзүүлбэрүүдийн уран бүтээлчдийн дунд халдвар өргөн тархсаны улмаас эдгээр тоглолтууд ч үргэлжлэх боломжгүй болоод байгаа юм.

Эх сурвалж: CNN, UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.