Афганистанд эмэгтэйчүүдийг ганцаараа аялахыг хоригложээ
Афганистаны төрийн эрхийг гартаа авсан Талибаны зэвсэгт бүлэг тус улсын эмэгтэйчүүдийг ганцаараа хол замд аялахыг хориглож, зөвхөн эрэгтэй төрөл төрөгсөдтэйгөө явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэлд сууж болно гэж мэдэгджээ.
Энэ нь Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан дахин нэгэн шинэ арга хэмжээ юм. Үүнээс өмнө, тус бүлгийн эрх баригчид охид, эмэгтэйчүүдийг сургуульд сурч, ажил эрхлэхийг хориглоод байсан билээ.
Шинэ журамт зааснаар, 72 км-ээс дээш зайд аялж буй эмэгтэйчүүдийг гэр бүлийн эрэгтэй гишүүн нь дагалдаж явах ёстой аж. Мөн Исламын шашны дагуу толгой, нүүрээ халхлаагүй эмэгтэйчүүдийг тээврийн хэрэгслээрээ зорчуулахгүй байхыг иргэдээс шаардсан байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэлдээ хөгжим тоглуулахыг ч хоригложээ.
Тэгвэл "Хүний эрхийн ажиглагч" бүлгийн зүгээс энэхүү шинэ хязгаарлалт нь эмэгтэйчүүдийг хоригдол болгох зорилготой гэж мэдэгдсэн юм. Тус бүлгийн Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хариуцсан туслах захирал Хэдер Барр "Уг тушаал нь эмэгтэйчүүдийг чөлөөтэй хөдлөх, эсвэл гэр орондоо хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зугтах боломжийг хааж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.