900 мянган иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 171 суурин, 11 түр цэгт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 64, II тунд 114, нэмэлт сэргээх тунд 1,400, нийт 1,578 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,293 (76.8 хувь), 16-17 насны 26,914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Нийт 900 мянган иргэн вакцины нэмэлт III тунд хамрагдсан болохыг Засгийн газраас мэдээлжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 8989

9090

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.