?LIVE: М.Тулгат: АН-ын дарга С.Эрдэнийг Үндсэн дүрмийн хороогоор шалгуулна

АН-ын дарга М.Тулгат, тус намын нарийн бичгийн дарга нар болох Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар АН-ын дарга С.Эрдэнийг Үндсэн дүрмийн хороонд өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ. Учир нь, цахим сонгуулиар сонгогдсон М.Тулгатын нэрийг УДШ-д өгөөд, үүнийгээ буцаан татсан нь АН-ын дүрмийг зөрчсөн гэв. 

АН-ын дарга М.Тулгат: 

-Намайг АН-ын эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. .

ann

Гэтэл намайг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татсан. Хэрэв үүнийг буцаан татаагүй бол АН-ын асуудал нэг талдаа гарах байсан. Хүсэлтээ буцаан татсаныг АН-ын удирдлагын баг болох бид нар мэдээгүй. 

АН-ын эв нэгдэл хэн, хэн саад болоод байгааг би ярьж болохгүй байна. Тэр хүмүүст хандан хэлэхэд, хувийн сонирхлоо хойш татаач ээ. УДШ улс төрийн сонирхлын бус шийдвэр гаргаач ээ. 

. Энэ бол М.Тулгат гэдэг хүний асуудал биш, АН-ын 200 мянган гишүүний асуудал болоод байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.