СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүн аалз: Буцах замгүй" киноны орлого нэг тэрбум ам.доллар давжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Sony" болон "Disney" компаниудын хамтын бүтээл болох "Хүн аалз: Буцах замгүй" нь коронавирусийн цар тахлын үед нэг тэрбум гаруй ам.долларын ашиг орлого олсон анхны кино болжээ. Түүнчлэн тус кино нь 2021 оны хамгийн их орлого олсон бүтээлээр шалгарсан юм.

Үүнээс өмнө, Хятадын "Чанжин нуурын тулалдаан" гэх кино бараг 905 сая ам.долларын ашиг олж, энэхүү амжилтын эзэн болоод байсан билээ. Харин Холливудын бүтээлүүдийн дундаас,

Харин Энэхүү бүтээлээс өмнө, 2019 оны "Оддын дайн: Скайуокерын сэргэн мандалт" нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон бөгөөд хоёр жилийн өмнө цар тахал дэгдсэнээс хойш Холливудын өөр ямар ч уран бүтээл уг амжилтад хүрч чадаагүй байсан билээ.

Гэвч "Хүн аалз: Буцах замгүй" кино нь дэлхийн кино урлагийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д нээлтээ хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.