Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ

Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ.

269372134 1154485811750082 675633571085163231 n 1024x1024 1 72znpaokb6gy0ta2spq8b03cjew8446241mpo9qr5mo
Мөн багийн төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс  Онцгой байдлын байгууллагын баг гутгаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болсон юм. Тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд болж, аймаг орон нутаг салбар клубуудын 16 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.

269646582 449190726771456 654447609049992734 n 72zb1wz2au36zqeuqgghktzkppqq6di684b3i6lvadc

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.