Э.Цэндбаатар өнөөдөр тулалдана
ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ.
Дасгалжуулагч н.Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон. Гэвч хойшлон, өнөөдөр өрсөлдөхөөр болоод байна.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.
Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.