ШӨХТГ: “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ
Архины зах зээлд “Апу” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газраас мэдээллээ.
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг бүхэлд нь хангаж давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох юм.
Үүнд:
- Зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох,
- Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах,
- Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох,
- Аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах гэх мэт заалтууд багтдаг аж.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.