СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британид өдөр тутмын халдварын тохиолдлын тоо 100 мянга давжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британид өнгөрөгч лхагва гарагт коронавирусийн халдварын 106,122 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахал эхэлснээс хойш өдөр тутмын халдварын тоо нь анх удаа 100 мянга давжээ.

Түүнчлэн өнгөрөгч лхагва гарагт нийт 140 хүн цар тахлаар нас барсан аж. юм.

Их Британийн эрүүл мэндийн ажилтнууд энэ долоо хоногийн мягмар гарагт коронавирусийн эсрэг вакцины 968,665 нэмэлт тунг иргэдэд тарьсан нь мөн дээд амжилт тогтоожээ. Засгийн газрын вакцины зөвлөхүүд 5-11 насны эмзэг бүлгийн хүүхдүүдэд бага тунтай вакцин тарихыг зөвлөж байгаагаас гадна 11-ээс дээш насны зарим хүүхдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг уриалж байгаа юм.

Ерөнхий сайд Борис Жонсон Зул сарын баярын өмнө шинэ хязгаарлалт тогтоохгүй гэж мэдэгдсэн хэдий ч "Омикрон" хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд шинэ арга хэмжээ авч магадгүй гэж онцолжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.