БИЧЛЭГ: Мадагаскарын сайд далайд осолдсоныхоо дараа 12 цагийн турш сэлж, эрэгт хүрчээ

Мадагаскарын зүүн хойд эргийн ойролцоо 138 хүнийг тээвэрлэж явсан хөлөг онгоц живсний улмаас багадаа 83 хүн амиа алдсан билээ. Тэгвэл ослын газар руу төрийн албан хаагчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг мөн осолдсон бөгөөд тус улсын Цагдаагийн албаны сайд, генерал Серж Гелле 12 цагийн турш сэлж, эрэгт хүрсэн байна.

Осолдсон нисдэг тэрэгт нийт дөрвөн хүн зорчиж явснаас Харин нисгэгч болон өөр нэг зорчигч сураггүй алга болсон хэвээр байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Ослын шалтгаан албан ёсоор тодорхой болоогүй байгаа хэдий ч Тэрээр нисдэг тэрэгний суудлыг хөвөх төхөөрөмж болгон ашигласан гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

57 настай Цагдаагийн албаны сайд эх газарт хүрснийхээ дараа амарч байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн бөгөөд бэртэл аваагүй ч маш их даарснаа хэлжээ. Тэрээр "Миний үхэх цаг хараахан болоогүй байна" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: The Guardian, UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.