Н.Түвшинбаярыг хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр цагдан хорилоо

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих захирамж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр орой гаргалаа. Хохирогч улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэн шүүх, прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна.

Зөвхөн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээс гадна гэнэ.
Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дээрх шүүхэд маргааш болохоор товлоод байгаа бөгөөд эл хурлаар яллагдагч Н.Түвшинбаярыг шүүхэд шилжүүлэн гэм буруутай, эсэхийг нь дэнслэх боломжтой, үгүйг шийдвэрлэх юм. Уг хурлыг хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хийхээр болоод байгаа билээ.
юм.
Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтсэн Э.Энхбатыг өдгөө “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ эхлүүлээд байгаа бөгөөд эхнэр нь олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно” хэмээн өчигдөр бичсэн байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.