Хамрын цацлага хэлбэрийн вакцинд хамрагдсан хүн халдвар тараахгүй гэв

Хамрын цацлага хэлбэрийн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүн халдварыг бусдад тараах боломжгүй тул тус вакцин нь сүргийн дархлааны хувьд том давуу талтай гэж ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург мэдэгджээ.

Тэрээр "Хамрын хөндийн вакцинжуулалт нь сүргийн дархлааны хувьд маш том давуу талтай. Энэхүү вакцинд хамрагдсан хүн коронавирусийн халдварыг хэзээ ч бусдад дамжуулахгүй. Энгийн вакцин тариулсан хүн тус цар тахлаар өвчлөхгүй хэдий ч вирусийг тээсээр байх бөгөөд ханиалгах, найтаах замаар вакцин хийлгээгүй хүмүүст халдвар тараах боломжтой" хэмээн тэмдэглэсэн байна.

Гамалейн судалгааны хүрээлэнгийн хамрын цацлага бүхий вакцины эмнэлзүйн туршилт өнгөрөгч 11 дүгээр сарын 27-нд эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.