СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 23-ны 14.00 цагт хийхээр товлон зарлажээ.

Тус дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. .

Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед хэргийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй юм. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24 болон энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлж байсан. Шүүхээс өмнө нь нэг удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг анх удаа товлоод байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4, 33.6 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн энэ хэлэлцүүлгээр тэдгээрийг нь шийдвэрлэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлаа товлох юм. Эл хуралд хоёр өмгөөлөгчөөс гадна улсын яллагч, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц оролцох аж.

Ташрамд дурдахад, хохирогч Э.Энхбатын бие сайжраагүй учраас БНСУ-ын эмч нар эмчилгээг нь зогсоохоор болсноо мэдэгджээ. Ингэснээр гэргий нь түүнийг эх орондоо авчрахаар болсноо мэдэгдсэн билээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр Э.Энхбатыг нас барсан тухай ташаа мэдээлэл гарч, өмгөөлөгч О.Санчирбал олон нийтийн сүлжээгээр дамжуулан “БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” хэмээсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
218.155.125.147

Хэрэв найз нь нас барах юм бол яахав?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.