Суданы иргэд төрийн эргэлтийг эсэргүүцэн жагсжээ

Суданы арми төрийн эрхийг гартаа авсныг эсэргүүцсэн хэдэн зуун мянган иргэн өнгөрөгч ням гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Энэ нь мөн ардын бослогын гурван жилийн ойг тохиолдуулан хийсэн арга хэмжээ юм. 

Жагсагчид нийслэл Хартум хот дахь Ерөнхийлөгчийн ордон руу чиглэн алхсан бөгөөд "Ард түмэн илүү хүчирхэг, ухрах боломжгүй" хэмээн хашхирч байжээ. Энэ үеэр аюулгүй байдлын албаныхан иргэд рүү нулимс асгаруулагч хий цацаж, тэднийг зогсоосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн ордонд одоо төрийн эргэлтийн удирдагч генерал Абдель Фаттах аль-Бурхан байрлаж байгаа аж.

Түүнчлэн Суданы өөр хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд жагсагчид тус улсын төрийн далбааг намируулж, төрийн эргэлтийн дараах бослогын үеэр амь үрэгдсэн иргэдийн гэрэл зургийг өндөрт өргөн явжээ.

Үүний дараа, энгийн иргэд болон цэргийн удирдагчид төрийн эрх мэдлийг хуваалцах тохиролцоонд хүрсэн хэдий ч тус удирдагчид ийнхүү төрийн эргэлт хийжээ.

168548

rawImage1

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.