Америк репперийг хутгалж хороожээ

АНУ-ын реппер "Drakeo the Ruler" буюу Даррелл Колдуэлл Лос-Анжелес хотноо болсон хөгжмийн наадмын үеэр хутгалуулж нас баржээ.

 Түргэн тусламжийнхан бямба гаргийн 20:40 цагийн орчимд хэргийн газар дээр ирэн, Колдуэллийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч тэрээр удалгүй нас барсан аж.

Түүний үхлийн талаар хэвлэлийн төлөөлөгч нь ням гарагийн өглөө мэдээлжээ.

"50 Cent" болон "Snoop Dogg" зэрэг уран бүтээлч оролцох төлөвтэй байсан "Once Upon a Time in LA" хөгжмийн наадмын зохион байгуулагч "Live Nation" байгууллага энэхүү хэргийн талаар албан ёсны мэдэгдэл гаргаж, арга хэмжээг цуцалсан болохыг зарлажээ.

"Drakeo the Ruler" нь Канадын реппер Дрейктэй хамтран уран бүтээл туурвиж байсан бөгөөд АНУ болон дэлхий дахины олон уран бүтээлч олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.