Сүхбаатар аймгийн шилдэг уншигчийг шалгарууллаа

Сүхбаатарчууд 10  сарын турш номын ертөнцөөр аялж, уншсан номоо тэмдэглэн, түүнийгээ бусадтай хуваалцлаа. “СУДАР ЭГШИГЛЭН” нэрийн дор өрнүүлсэн энэхүү аянаа өнгөрөгч бямба гарагт дүгнэж, шилдэг уншигчдаа шалгаруулав.

МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэж, Соёлын яам дэмжин ажиллажээ.  

263485795 889360371743927 1541128663971029057 n

УИХ-ын гишүүн Н.Ганибал ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “” гэдгийг цохон тэмдэглээд “Өнөөдөр хүүхэд багачууд, залуучууд маань маш олон сувгаар мэдээлэл хүлээн авч байгаа. Тэгвэл ном унших нь тэдгээр мэдээллийн сувгаас юугаараа илүү ач холбогдолтой юм бэ гэсэн асуулт тулгарна. Кино үзэхдээ бид тухайн киноны дүрүүдийг найруулагчийн найруулснаар, тоглосон жүжигчнээр нь хүлээж авдаг.” хэмээн онцлон хэлсэн юм.

263796289 445582080472578 4952034650921561577 n

“Судар эгшиглэн” төслийн санаачлагч В.Энхтуяа “Уншигчид маань эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийж, оюун ухаанаараа, ур чадвараараа, уран сайхан бичлэгээрээ уралдлаа. Гэрийнхээ номын санг баяжуулж чадлаа. Энэ бүхэн бидний төслийн үр дүн юм. Та бүхний уншсан номын тэмдэглэлүүдийг уншиж, бахархаж, урамшиж байлаа. “Ном бол ертөнцийг харах цонх” гэдгийг харуулж чадсан та нараараа бахархаж байна” гэв.

263752545 376323407626210 123693934119542061 n

Төслийн эхний шатанд 300 гаруй уншигч оролцсоноос, хоёр дахь шатанд 125 оролцогч тунан үлдэж, гурав дахь шатанд хүүхэд болон насанд хүрэгсдийн ангилалд тус бүр эхний таван байрыг шалгаруулж, цом, батламж, мөнгөн шагнал гардууллаа. Ингээд шилдэг уншигчдыг танилцуулъя.

ХҮҮХДИЙН АНГИЛАЛД:

264069987 330606065552860 8522894347240189341 n1

  • 1-р байр: Б. НАНДИНЦЭЦЭГ /Баруун-Урт сум, 2-р сургуулийн  11б ангийн сурагч/
  • 2-р байр: О.БАЯРСАЙХАН  /Наран сум, О.Дашбалбарын нэрэмжит ЕБС-ийн 5а ангийн сурагч/
  • 3-р байр: Э.АНУЖИН /Түмэнцогт сум, ЕБЫС-ийн  3б ангийн сурагч/
  • 4-р байр: Э.ДАВААСУГАР /Баруун-Урт сум, 1-р сургуулийн 7а ангийн сурагч/
  • 5-р байр: Э.БИНДЭРЬЯА /Баруун-Урт сум, 2-р сургуулийн  8а ангийн сурагч/

НАСАНД ХҮРЭГСДИЙН АНГИЛАЛД:

263302988 215078077472763 8773658639364271548 n

  • 1-р байр: И.ДАВААДУЛАМ /Сүхбаатар сум, бизнес эрхлэгч/
  • 2-р байр: С.ДОРЖДУЛАМРАГЧАА /Баруун-Урт сум, 3-р сургуулийн  монгол хэл, уран зохиолын багш /
  • 3-р байр: М.ӨЛЗИЙМӨНХ /Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга/
  • 4-р байр: Д.БАТДУЛАМ /Мөнххаан сум, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш/
  • 5-р байр: Ж.ШИНЭБАЯР /Баруун-Урт сум, 3-р сургуулийн нийгмийн ажилтан/

263498632 329912332311444 2721984801425545732 n

263672641 446844867027479 3482949629481914548 n

Хаалтын ёслолын үеэр шагналын хур бууж, төслийг зохион байгуулагч багийн гишүүд, МУСГЗ Г.Мэнд-Ооёо болон бусад зохиолчдын гарын бэлгээс эхлээд, Сүхбаатар аймгийн болон Баруун-Урт сумын Засаг даргын нэрэмжит шагналууд, Д.Нацагдоржийн нэрэмжит “Тэргүүний уншигч” тэмдгээр олон уншигч шагнууллаа.

263889828 936085287009727 8680953130168244852 n1

Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал шилдэг уншигчдын тэмдэглэлүүдийг эмхэтгэн сэтгүүл гаргасан нь, төслийн багийн гишүүн Б.Мөнхзоригийн үг, МУСГЗ Ш.Батсайханы ая “Судар эгшиглэн” сүлд анх удаа эгшиглэсэн нь нийт оролцогчогчдод гэнэтийн бэлэг болсон юм.

Ном унших энэхүү аянд нас насныхны төлөөлөл хамрагдсан бөгөөд хамгийн бяцхан уншигч 4 настай Э.Индра, 5 настай Б.Хаш-Эрдэнэ, хамгийн ахмад оролцогч болох Онгон сумын ахмад багш Б.Чулуун нар нь төслийн чимэг болж байлаа.

263737070 315902313734942 8166498106376018590 n

“Судар эгшиглэн” төслийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахад орон нутгийн удирдлагын зүгээс  дэмжлэг үзүүлэх болно гэж Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа мэдэгдсэн нь төслийг зохион байгуулагчид болон уншигчдад урам өгөв. Мөн 2023 оноос Сүхбаатар аймагт номын сангийн өргөө байгуулагдана гэсэн баяртай мэдээг Соёлын хэлтсийн дарга н.Эрдэнэдэлгэр дуулгалаа.

Ийнхүү аяны хугацаанд сүхбаатарчууд ном унших, уншсан номоо тэмдэглэх “мартагдсан” соёлыг сэргээж чадсанд, наран мандах тал нутгаар ном уншсан, ном сурагласан хүүхэд залуус, хүн ард олон байсанд баяртай байгаагаа зохион байгуулагчид хэлж байлаа.

263302988 676506127065737 1938164504774515939 n

263811081 316370423688279 1812614213492231735 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.