Сербийн Лиман баг аваргуудын аварга боллоо

FIBA3х3 сагсанбөмбөгийн дэлхийн чансааг тэргүүлэгч 12 баг өрсөлддөг Jeddah Final тэмцээн зохион байгуулагдлаа. 

664660b9 2b9f 44a3 84a2 d6c04837736a 01

2021 онд зохион байгуулагдсан Jeddah Final тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг, "Токио-2020" олимпын наадамд өрсөлдсөн 16 тамирчин өрсөлдлөө. Манай Улаанбаатар ММС Энержи баг энэ удаагийн тэмцээнд багахан оноо дутсаны улмаас оролцож чадаагүй юм.  

Шигшээ тоглолтод Сербийн Лиман болон ОХУ-ын Гагарин багууд тунан үлдсэн ба 21:14 харьцаагаар Лиман баг ялалт байгууллаа.

a82cb3e7 e07b 4081 8cad 0db01217320f

Мөн түүнчлэн "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Лиман багийн Михайл Васич тэмцээний MVP шагнал хүртлээ. 

1e83ca1e 8fcc 401e b43f 35bacb417672

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.