Өсвөр насны гурван хүүхэд амиа хорлохыг завджээ
Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 13 дугаар байрны дээвэр дээрээс өсвөр насны гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завджээ.
Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад " Өсвөр насны гурван хүүхэд орон сууцны дээвэр дээрээс үсрэх гэж байгаа талаарх дуудлага 5:30 цагийн үед ирсэн. Нийслэлийн онцгой байдлын харьяа нийслэлийн аврах анги газар дээр нь очиж, аврах ажиллагааг явуулсан. Албан ёсны мэдээлэл гараагүй байна гэлээ.
Тус амиа хорлохыг завдсан хүүхдүүд нь 8-9-р ангид суралцдаг бөгөөд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байжээ. Онцгой байдлын алба хаагчид нэг хүүхдийг үсрэхээс нь өмнө аварсан ч хоёр нь үсэрчээ. Өндрөөс үсрэх үед нь аюулгүйн гудас дэвссэн байсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.