Халдварын 267 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 267 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 160 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдсэн бол таван тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,970 болж байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 2,454 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 920
Хүндэвтэр - 1,237
Хүнд - 255
Нэн хүнд - 42 хүн байна.

 268788784 250701687152712 2769363124497064129 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.