БИЧЛЭГ: Монгол залуучууд солонгос иргэдийг хүчирхийлэн, танхайрчээ

Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадна энэ сарын 6-ны өдөр таван монгол эрэгтэй хэсэг солонгос иргэнийг хүчирхийлэн, танхайрсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Тус зочид буудлыг солонгос хүн ажиллуулдаг ба хэрэгтнүүд солонгос ажилтнуудыг иргэншлийнх нь улмаас хүчирхийлсэн гэж таамаглаж байгаа юм.

Хяналтын камерын бичлэгээс харахад, зочид буудлын өмнө машиндаа сууж байсан монгол эрэгтэй хажуугаар нь алхаж өнгөрсөн солонгос иргэнийг барьж аваад, машиндаа авчирсан ба дараа нь хэд хэдэн эрэгтэй түүнтэй нийлжээ. Хохирогч гар утсаараа дуудлага хийх гэж оролдсон боловч эрэгтэйчүүд түүнийг машиндаа хүчээр суулган, цохиж зодож эхэлсэн аж.

Хохирогчдын нэг "Нүд, чихний хэсэгтээ маш их цохиулсан. Миний хамрын яс хугарсан тул хагалгаанд орсон" хэмээн ярьсан байна.

Түүнчлэн солонгос иргэдийн хэлснээр, Мөн хэргийн газарт ирсэн цагдаагийн алба хаагчдын үйлдэл ч хачирхалтай санагдсан гэдгээ "MBC News" агентлагийн сэтгүүлчид хэлсэн байна.

Нэгэн солонгос иргэн "Цагдаа нар биднийг хүчирхийлсэн таван монгол эрэгтэйг баривчлаагүй, харин өөрсдөө ирээрэй гэж хэлээд явсан" гэж мэдүүлсэн юм.

Монгол иргэдийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч хохирогчид солонгос хүмүүс учир халдлагад өртсөн гэж үзэж байна. Тэдний хэлснээр, монгол эрэгтэйчүүд тэднээс "Чи солонгос хүн үү?" гэж асууж байжээ.

Тиймээс юм. Уг хэрэг ил болсноос хойш монголчуудын солонгосчуудыг харах өнцөг сөрөг болсон бөгөөд энэ удаагийн явдал нь хариу авах сэдэлтэй байсан байж болзошгүй гэж "MBC"-гийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Эх сурвалж: MBC News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.