М.Анхцэцэг хүндийн өргөлтийн дэлхийн аварга боллоо

Узбекистаны Ташкент хотноо болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг -87 кг-ын жингийн төрөлд нийлбэрээр 250 кг-ыг өргөж өрсөлдөгчдөө тэргүүлжээ.

  • Алтан медалийг Монгол Улсын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг
  • Мөнгөн медалийг Узбекистан Улсын тамирчин Турсуной Жабборова
  • Хүрэл медалийг Норвеги Улсын тамирчин Солфрид Коанда тус тус хүртжээ.
  • Тус тэмцээнд Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд оролцоогүй.

 Түүний тэмцээний бичлэгийг ЭНД дарж хүлээн авна уу.

264083902 1615313045479137 8327982009505841173 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.