СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-12-16

"Өвсний үндэс" хөтөлбөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварыг хийж өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон Элчин сайд Х.Кобаяши нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 135,919 ам.доллар буюу 387,300,000 орчим төгрөг бүхий “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд өнөөдөр /2021.12.16/ гарын үсэг зурав.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 573 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд /2021.04.01-ээс 2022.03.31/ хэрэгжих 2 дахь төсөл юм.

Уг төслийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цэцэрлэгт их засварын ажил хийгдэх юм. Тус цэцэрлэгийн дотор, гадна тал олон жилийн эдэлгээнээс шалтгаалан муудаж, тус цэцэрлэгийн 125 хүүхэд, багачууд болон 21 багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болсон бөгөөд энэ удаагийн “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болно хэмээн итгэж байна.

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

 

 

 



Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.