СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүлд дөрөв, А.Гантулгад таван жилийн ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү, "Гранд лайн" ХХК-ийн захирал Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өчигдөр 22.35 цагийн үед шүүгч нар дүгнэлтээ танилцуулсан талаар бид мэдээлсэн.

Шүүх хурлаас Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон. Харин Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.

Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарласан. 

. Тухайлбал, Б.Чулуудайг 15 сая, Ю.Алтангэрэлийг 10.5 сая, Д.Жаргалсайханыг 9.7 сая, Т.Гэрэлт-Одыг 120 сая төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсэн байна. 

Харин, "Бэрэн" группийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь  дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Гэхдээ Б.Чулуудайн "Гранд лайн" ХХК-ийн хувьцааг худалдан авсан есөн тэрбум төгрөгийг "Бэрэн" группээс гаргуулахаар шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.69

Тэгж их гударчихаад яасан ч бага ял шийтгэл авдаг юм өгдөг юм ийм байхад монгол хөгжихгүй авилга хөгжинө

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.22

Ял өгөх гэж дээ бөөн хуйвалдаан

Тулга
2 жилийн өмнө
202.126.89.147

За жүжиг ээ боль боль

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.17

Naadah chini shiitgel bish shagnaad baigaan bishuu heden terbum ihnaydaar ideed say tugruguur torgoh chini odoo ymar yos ve urd niigmiin uyd turiin hurungu shamshigduulval 3 nuglaj tuldug baisiin ardchilal gedeg chini 3000 dahin bagasgaj torgodog goy niigem baiguuljee idej uugaad torguulaad terbumtan boltsgooy mongolchuudaa dah

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.39

Ямар бага торгууль вэ эд нарт юу ч биш

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.