С.Эрдэнэ даргатай АН-ыг 2021 оны улсын тооллогод хамруулжээ
Монгол улсын Статистикийн үндэсний хорооноос “Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого”-ын ажлыг зохион байгуулж дууссан байна.
Статистикийн тухай хуулиар манай улс аж ахуйн нэгжүүдээ таван жилд нэг удаа тоолдог бөгөөд 1991 оноос хойш зургаа дахь удаагаа тоолж буй нь энэ юм.
Статистикийн үндэсний хорооноос “Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого”-оор С.Эрдэнэ даргатай АН-ыг хуулийн этгээд мөн хэмээн тооцож, тооллогод хамруулсан байна. Тодруулбал, АН-ын даргаар С.Эрдэнийг Улсын дээд шүүх 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа хэмээн тооллогын улсын комисс үзжээ.
Ташрамд сонирхуулахад, МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд өнөө жил 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Харин удаах нам нь 2000 оны хоёрдугаар сарын 6-нд үүсэн байгуулагдсан АН юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.