ХБНГУ: Ерөнхий сайдын амь насыг заналхийлсэн идэвхтнүүдийг баривчилжээ

Германы зүүн хэсгийн Саксон дахь коронавирусийн эсрэг хязгаарлалтуудыг эсэргүүцсэн идэвхтнүүд тус муж улсын Ерөнхий сайд Майкл Кречмерийн амь насыг заналхийлсний дараа цагдаа нар хэд хэдэн байршилд нэгжлэг хийж, сэжигтнүүдийг баривчилжээ.

нь орон нутгийн телевизийн баримтат киногоор ил болсон юм. Өөрсдийгөө "Дрезденийн цахим сүлжээ" гэж нэрлэсэн хэсэг иргэн тус муж улсын Ерөнхий сайд болон бусад төлөөлөгчийг хороох талаар санал бодлоо солилцож, төлөвлөгөө боловсруулж байсан аж.

Ингээд мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд, 32-64 насны зургаан сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний орон сууцаас олон тооны нотлох баримт олсон гэж бүс нутгийн Прокурорын газраас мэдээлсэн байна.

6b038919bcefc6aeb530a319f4d04d57d378bd7d

Саксон нь Германы хамгийн бага вакцинжуулалтын түвшинтэй муж улс бөгөөд цар тахлын халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тус бүс нутгийн 

бөгөөд 2022 оны эхээр бүх насанд хүрэгчийг заавал вакцинжуулахаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа аж. Гэвч энэ мэт хатуу хязгаарлалт болон шаардлагуудыг эсэргүүцсэн олон мянган герман иргэн өргөн хүрээний жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.

Эх сурвалж: BBC, France 24

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.