“Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Шүрэнхишигийг шалгаж дууслаа

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэхээр НПГ-ын хяналтд хүргүүлсэн найман хэрэг дотор нийслэлийн Тээврийн газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонбаатарт холбогдох хэрэг багтав. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Сити баз консалтинг” компанитай шууд гэрээ байгуулж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс олгон албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.

Мөн Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Даваасүрэн нь албан тушаалаа урвуулж, тендерт оролцож буй аж ахуйн нэгжийн удирдлагаас “Ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ” хэмээнтөрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг үйлдлийг ч шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Түүнчлэн . Тэрбээр хийгдээгүй ажлын төлбөр буюу нүүрс олборлохоор хуулаагүй хөрсний юм. Өмнө нь түүний нэг үйлдлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хэлэлцээд гэм буруугүй гэж дүгнэсэн билээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржид холбогдох, “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан гэх хэргийг ч шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.