Ш.Сайхансамбуу: А.Отгонбаатар бол улс төрч биш, ганцаараа тодрох гэсэн хүүхэд байна лээ

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн "Нарантуул" худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өнөөдрийн "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Тэрээр "Үнэн ба зөв" намын санхүүжилтийг хэрхэн гаргаж өгсөн талаараа ам алдсан байна. 

Ш.Сайхансамбуу "Үнэн ба зөв" нам байгуулагдах санхүүжилтийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яг хэдэн төгрөг гаргаснаа "тогтоогоогүй" хэмээн хариулжээ. Энэ талаараа, 

-Би тэр хүүхдэд намыг нь байгуулж өгөөд явуулсан. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Гэхдээ . Бид хоёрт ямар нэг хамаарал байхгүй хэмээн ярьжээ. 

Ташрамд сонирхуулахад, Ш.Сайхансамбуу хэдийгээр дахин УИХ-д нэр дэвшээгүй ч өөрийнх нь улс төрийн карьер дуусаагүй, 2024 онд нэр дэвшиж магадгүй гэдгээ илэрхийлжээ. 

90791561 2532262720355781 2579657890277097472 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.