Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар өчигдөр мэдээлсэн.
-Оюутолгой төслийн Монгол улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх,
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөс эхлэн цуцалж дуусгавар болгох,
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэнд Засгийн газрын хөндлөнгийн аудит оруулж, хэрэв зөрүү гарвал хариуцан төлөх,
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг 100 хувь хариуцах,
-Монгол улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээ авах зэргээр “буулт” хийгээд байгаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар санал тавьж, манай тал хүлээн авснаар бүх асуудал дуусахгүй юм байна. Монгол улсын Засгийн газарт өөр бусад шаардлагууд байгаа. Эдгээрийг шаардан тохиролцоог буулгах бас давхар “мэх” яваа аж.
Хоёр талаас бүрэн дүүрэн тохиролцсоны дараа Монгол улсын Их хурлаар асуудлыг оруулах зэрэг шат шатны ажил хүлээгдэж байна. Тодорхой хэлбэл, хэлэлцээр бүрэн дуусаагүй, гол асуудлаа тохиролцсон ч УИХ-ын тогтоол гарах хүртэл багагүй хугацаа ажил үлдээд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.