Африкийн хамгийн чинээлэг эмэгтэйг АНУ-д нэвтрэхийг хоригложээ

Африкийн хамгийн чинээлэг эмэгтэй гэгдэх Изабель дос Сантосыг "өргөн хүрээний авлигын хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр АНУ-д нэвтрэхийг хоригложээ.

"Форбес" сэтгүүл 2013 онд хатагтай Дос Сантосыг 3.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлэн, Африкийн хамгийн баян эмэгтэйгээр зарласан билээ. Гэвч 2020 онд Ангол, Португалийн албаныхан түүний 1.6 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасны дараа тэрээр энэхүү жагсаалтаас хасагдсан байна.

cms image 000021062

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хэлснээр, Дос Сантос албан тушаалаа ашиглан "төсвийн хөрөнгийг хувийн ашиг сонирхолдоо зориулсан" хэрэгт буруутгагдаж байгаа аж. Тус улсын Төрийн департаментаас гаргасан визний хязгаарлалтын хүрээнд Дос Сантос болон түүний гэр бүлийн гишүүдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон хэдий ч түүнд санхүүгийн ямар нэгэн хориг тавиагүй юм.

Тэрээр аавынхаа албан тушаалыг ашиглан газар нутаг, газрын тос, очир алмааз, харилцаа холбоо зэрэг салбарт өөртөө ашигтай наймаа хийж чадсан байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.