СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-10

🔴LIVE: С.Эрдэнэ: Иргэдийн эрхийг зөрчдөг дарга ангийн төрийн цагдаа бий болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам С.Зоригийн хөшөөний өмнө "Хүний эрхийн нээлттэй цуглаан" зохион байгуулж байна. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Цуглаан зохион байгуулна гэдгээ бид гурав хоногийн өмнө мэдэгдсэн. Бид ямар ч хууль зөрчөөгүй. Гэтэл өнөөдөр цуглааны индэр засах гэж цагдаа нартай өглөөнөөс хойш багагүй тэмцэлдлээ. Эрх баригчдад үйлчилдэг, дарга ангийг хамгаалдаг цагдаатай болжээ. Цагдаагийн реформыг хийх ёстой юм байна. Монголд өнөөдөр хүний наад захын эрхийг зөрчиж байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат: 

-Хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Монгол хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгааг өөрчлөх, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах дээр УИХ-ын 37 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсан. УИХ-ын намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. 

АН-ын НБД Ч.Өнөрбаяр: 

-ХЭҮК өнөөдөр үүргээ биелүүлж чадахгүй байна. Шоронгийн хаалганы наана хүний эрх гэж сулхан дуугарчихаад, шоронгийн хаалганы цаана юу ч дуугарахгүй байна. 

Иргэн Д.Монголхүү: 

-Миний хэргийн шүүх хурал хойшлоод байгаа. Гэхдээ надтай цуг 461 дүгээр ангид цуг хоригдож байсан залуусыг яллагдагчаар татаад, намайг татахгүй байгаад би гайхаж байгаа. Тэд хууль зөрчсөн юм бол намайг ч гэсэн яллагдагчаар татах ёстой. АН анх үүсэн байгуулагдахдаа л хүний эрхийг ярьж байсан. Хүний эрхийн төлөө тэмцээд явж байгаад нь баяртай байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.