СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-09

🔴 LIVE: Иргэд: Чанаргүй шатахууныг өндөр үнээр авч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монголд худалдаалж буй шатахуун өндөр үнэтэй, мөн чанаргүй байгаагаас идэлт их байх, машин эвдэрч иргэд хөрөнгө санхүү болон цаг хугацаагаар хохирох явдал сүүлийн үед даамжирч байгаа талаар жолооч нар болон мэргэжлийн засварчид ийн ярьж байна. 

Иргэн: 

-Манай улс ОХУ-ын таван газраас шатахуун авдаг. Тэгэхдээ хямд, чанаргүйг нь авчирч нийлүүлдэг. Чанартайг нь авах гэхээр монголчуудын санхүүгийн чадавхи хүрдэггүй гэж нэг хүн ярьж байсан. Ер нь Монголд худалдаалж буй шатахууны чанар муу. Энэ байдал хэзээ ч засрахгүй юм шиг байгаа юм. 

Иргэн: 

-Аль ч ШТС адилхан. Хуучин явдгаасаа хамаагүй муу байна. Приус-20 автомашинд 20 мянган төгрөгөөр шатахуун хийхэд 100 хүрэхгүй км явж байна. шүү дээ. Банкаа дүүргээд өмнө нь 600-700км явдаг байсан бол одоо 600км ч хүрэхгүй байгаа. Чанаргүй, октандаа хүрэхгүй байна гэсэн үг л дээ. 

"Акума" засварын төвийн засварчин Н.Цогтбаатар: 

-Шатахуун тасарсан үед иргэд манайд худалдаалагддаг октан нэмэгдүүлэгчийн ихээр худалдаж аваад байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, гадуур АИ-80 их зарагдаж байна гэсэн үг. 

гэсэн үг. 

Би өөрөө бас жолооч. Шатахуун авахаар ШТС дээр очоод, цонхоо онгойлгохоор өмхий үнэртэж байгаа. Чанаргүй шатахуун орж ирж байгааг харуулж байна. Иргэд машин нь эвдрэхээр холбогдох төрийн байгууллагад нь хандахгүй, засуулж, өөрийн хөрөнгө санхүү, цаг заваараа шатаад яваад өгдөг. Уг нь холбогдох газраар нь байнга шалгуулах ёстой юм гэв. 

ШӨХТГ-аас чанаргүй шатахуунд тавих хяналтын талаар тодруулахад, "Ирэх жил шалгалт хийнэ" гэж хариуллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.54

Uhsenii chin ireh jil we odoo garaad shalgaad tsegtsleech naad asuudalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.