Москвагийн төрийн үйлчилгээний газарт халдлага болж, хоёр хүн амиа алджээ

Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах төрийн үйлчилгээний газарт нэгэн эрэгтэй гал нээж, хоёр хүний аминд хүрэн, гурван хүнийг шархдуулжээ.

Энэ талаар Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэхдээ "Рязанскийн төрийн үйлчилгээний газарт эмгэнэлт хэрэг гарлаа. " гэж тэмдэглэсэн байна.

Мөн орон нутгийн эмч нар шархадсан хүмүүсийн эмнэлгийн тусламж үзүүлэхээр чадах бүхнээ хийж байгаа гэдгийг онцолжээ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, Одоо мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.