Австрали улс "Бээжин-2022" олимпын наадмыг дипломат аргаар бойкотлов

АНУ "Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг дипломат харилцааны үүднээс бойкотлосон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл Австрали улс мөн энэхүү бойкотын арга хэмжээнд нэгдэж байгаагаа зарлажээ. Гэхдээ тус улсын тамирчид АНУ-ын тамирчдын адил Олимпын наадамд оролцох хэвээрээ юм.

Эдгээр хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадсан бөгөөд Австрали улс бойкотод нэгдсэн нь гайхах зүйл биш гэдгийг Моррисон тэмдэглэсэн байна.

Scott Morrison scaled

Тэгвэл БНХАУ-ын зүгээс АНУ-ын шийдвэрийг буруушааж, хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлээд байгаа билээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан АНУ-ыг "спортын талбарт улс төрийн төвийг сахих" дүрмийг зөрчин, "худал цуурхал"-д үндэслэсэн бойкот зарласан гэж мэдэгдсэн юм.

Харин Шинэ Зеланд улс коронавирусийн цар тахлын улмаас албан ёсны төлөөлөгчдөө Бээжин рүү илгээхгүй гэжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.