Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 төрлийн үйлчилгээг цахимаар олгодог болно

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас "Нэг тархи-Нэгдсэн систем" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох "Онлайн бизнес төв" төслийг холбогдох албаныханд танилцуулжээ.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд "Нэг тархи-Нэгдсэн систем" төсөл нь хэрэгжиж буй. Тэгвэл

Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжид дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.

260699557 904347043618410 6035397760994319690 n 20211208021003

Тэгвэл дээрх олон шат дамжлага, бүрдэл материал бүхий зөвшөөрлийн хүсэлтийг цахимд шилжүүлснээр 4-6 төрлийн баримт, 1-2 гэрээг цахимаар бүрдүүлдэг байхаар зохицуулжээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг "Өнөөдөр танилцуулж буй төсөл нь нийслэлд үйл ажиллагаа эрхлэхэд авдаг тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, цахим хэлбэрээр олгох зорилготой. Гагцхүү иргэдээс хоёр төрлийн бичиг баримт л шаардана. Тодруулбал, галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичгийг бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, тусгай зөвшөөрлөө авах юм. Уг систем нэвтэрснээр уламжлалт хэлбэрээр авдаг тусгай зөвшөөрлийн хугацааг 1-2 дахин бууруулах боломжтой болно" гэсэн юм.

263463652 1221028088424357 2710877744888110894 n 20211208021005

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь хуульд зааснаас бусад зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг цуцлах, цэгцлэх, хүнд суртал, шат дамжлага бий болгож байгаа захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулах ёстой.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Төрийн үйлчилгээг ухаалаг, иргэдэд ээлтэй хүргэх зорилтын хүрээнд хоёр шатны ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Үүнд "Онлайн бизнес төв" төсөл ч багтаж байгаа юм. Хоёрдугаарт, шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох юм. " хэмээжээ.

"Онлайн бизнес төв" төсөл бүрэн хэрэгжсэнээр 2022 оны 1 дүгээр сараас эхлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.