Ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засгийн Газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

, түүхий нүүрсний хяналт, шалгалт, айл, өрхийн угаар мэдрэгч, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний "сайн карт"-ыг тус тус шалган, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Хяналт, шалгалтад Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, хэлтэс, "Таван толгой түлш" ХХК-ийн алба хаагч нар, гэрээт ажилтнууд хамтран оролцлоо гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн юм.

264861053 272165721605006 3436243622274907273 n

264965671 272166798271565 1490173492120258099 n 1024x768

264855822 272166731604905 5636659333176712426 n 1024x757

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.