Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагджээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал "Алсын хараа 2050"-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулжээ.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн Захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн Захирал Б.Хишигжаргал болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Энэхүү баг байгуулагдсанаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, юм.

1eae58bf3123eba14e8ad659c3c22a78a0445f51

photo 2021 12 07 17 00 04

photo 2021 12 07 17 00 06

photo 2021 12 07 17 04 09

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.