СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-12-07

Ж.Мягмар: Амралтын хугацаанд цэцэрлэгийн цахим болон теле хичээл явагдахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж байгаа талаар мэдээлэл өглөө. 

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар: 

-Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна. Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ.

Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой. Холимог анги нээж байгаа цэцэрлэгүүд энгийн цагийн хуваариар буюу 09:00-17:00 цагт ажиллана.

Харин амралтын хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй. Хүүхдүүд бүрэн амарна. Харин багш нар өдрийн найман цагаар ажиллан энэ хичээлийн жилийн үнэлгээ хийх, 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ямар хөтөлбөрөөр хичээллэх зэргээ тодорхойлно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
103.242.45.45

dampuursan yam ym aa huuhdeer buu oroldooch 2 jil horison hangalttai ym bish uu. huuhduud gertee delgetsend iheer dontoj bna. Uur hiih ajil bdagui ym uu. Ydaj hodoo oron nutgiin tsetserleguudee heviin ajiluulaach eee

zochin
2 жилийн өмнө
192.82.90.10

zuv shiidver bna.yg huiteni uliral taarna.hicheel surguuli amrah yum chini bolomjin l sanaa bna.demjij bna.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.